Төсвийн хөрөнгөөр барьж байгаа ч хугацаанд нь дуусгаагүй таван байгууламж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-23 23:00:25

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо улсын ба орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Архангай аймгийн нийтийн номын сан, хөгжимт драмын театр, Эрдэнэбулган сумын ахуйн үйлчилгээний барилга хийгээд хүүхэд залуучуудын соёл үйлчилгээний цогцолбор зэрэг зарим бүтээн байгуулалтын ажил урагш муутай байна. 

УИХ-ын гишүүд Архангай аймагт ажиллах үеэрээ  дээрх бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. 

Донжхацуу, БЦХ, Зориг конструктор, ЭБО сервис, Монгол Дайвин ХХК-иуд дурьдсан барилга байгууламжийн гйүцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй байна.

Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтйн хэлж байгаагаар нийтийн номын сангийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 92 хувьтай байгаа гэнэ.. Өнөөгийн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Засаг дарга байх үед буюу 2011 оны есдүгээр сард баригдаж эхэлсэн. Улсын төсвийн 406,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий энэ барилгыг 2013 оны наймдугаар сарын 15-нд дуусгах ёстой боловч 2013 онд хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан зогссоноос хойш 2014 онд нэг ч ажил хийгдээгүй. “Донжхацуу” –ХХК-ий буруутай үйлдлээс болж одоог хүртэл ашиглалтанд ороогүй байна.

6707,3 сая төгрөгөөр сүндэрлэх Хөгжимт драмын театрын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна. Уг нь 2013 оны 7 дугаар сарын 15-нд ажил эхэлж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусах учиртай. “БЦХ” компани газар шорооны ажил, суурийн улны цутгалтыг хийжээ. Одоо суурийн цутгалт, 00 түвшингийн цутгалтын ажлыг гүйцэтгэж байна.

Улсын төсвийн 1470 сая төгрөгийн өртөг бүхий Хүүхэд залуучуудын соёл үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах ажил 2013 оны долдугаар сарын 5-нд эхэлсэн.  Хөгжимт драмын театрын барилгатай нэг өдөр ашиглалтанд барилгыг өгөх гэрээтэй боловч энэ онд ганц ч ажил эхлээгүй байна. Барилга угсралтын ажил гадна дотор шаврын ажил, гадна заслын ажлыг “ЭБО сервис” компани бүрэн хийжээ. Дотор халаалт, гадна шугам сүлжээ, дотор заслын ажлуудыг хийж байгаад, дотор халаалт аваагүй учир ажил зогссон аж.

Архангай аймаг Л.Булган

相关新闻