БАЯН-ӨЛГИЙ: Өлгий сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ![](/files/67a1c6919affa.jpeg)
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өлгий сумын ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаанаар тус сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Өлгий сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийг Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек
хуралдаанд танилцуулж,
төлөөлөгчдөөс асуусан асуултад хариулт өгч, ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан санал хүсэлтийг хөтөлбөрт тусгаж,
хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Өлгий сумын Засаг даргын
2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр баталлаа.
Өлгий сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл
ажиллагааны хөтөлбөрт:
- Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
- Хүний хөгжлийн бодлого
- Эдийн засаг, дэд бүтцийн бодлого
- Хүний эрх засаглалын бодлого гэсэн 4 үндсэн бүлэг, 22 дэд
бүлэг, 72 зорилт, 218 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаашид
4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж, Өлгий сумын иргэдийн
өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар
төлөвлөн хэрэгжүүлж буй ажлуудаа эрчимжүүлж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлж, олон улсын байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллах болно хэмээн Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек
мэдэгдлээ.