ХОВД: Ямаа, үхрийн махны үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-04 10:47:48

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн томоохон зах, худалдааны төвд борлуулж буй махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа.
 

Энэ сарын 3-ны өдрийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 16 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 6.6 хувиар нэмэгджээ.


Мөн нэг кг ямааны махыг 12 мянган төгрөгөөр зарж байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 9.1 хувиар өссөн үзүүлэлт юм.


Харин нэг кг хонины махыг дунджаар 15 мянган төгрөгөөр зарж байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байна.

 

Үүнээс гадна хонь, ямааны гулууз мах нэг кг нь 9-13 мянган төгрөгийн үнэтэй байна. 


Сар шинийн баяртай холбогдуулан сүүлийн өдрүүдэд махны эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байгаа юм.    

相关新闻