ХӨВСГӨЛ: Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос борлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-04 13:55:56

Мөрөн, 2025 оны  хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг энэ оныг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бизнес хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэхээр “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жил болгон зарласан.


“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жилийн хүрээнд Хөх баавгай төрийн бус байгууллагаас  “Хөвсгөлд үйлдвэрлэв” орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн худалдаж эхэллээ.


Тус дэлгүүр аялагч иргэдэд зориулан хоймор нутгийн гар урлал, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгө, лизинг, бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээр солих гэсэн 3 нөхцөлтэй худалдаж байна.


“Өнөөдрийн байдлаар 30 гаруй гар урлал эрхэлдэг иргэдийн бүтээл, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдаж байна.

 Цаашид аймгийнхаа 23 сум, 1 тосгоны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулна. Хамгийн гол нь бүх барааг ямар нэгэн нэмэгдэлгүй үйлдвэрлэгчдийн үнээр борлуулахыг зорьж байна. Мөн бараа бүтээгдэхүүн борлуулсан гээд иргэдээс ямар нэгэн түрээс татвар авахгүй” гэдгийг Хөх баавгай төрийн бус байгууллагын тэргүүн Х.Баасанчулуун ярилаа.

 

 

相关新闻