ХӨВСГӨЛ: "Хөвсгөлд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний дэлгүүр нээлээ
ФОТО МЭДЭЭМөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жилийн хүрээнд Хөх баавгай төрийн бус байгууллагаас “Хөвсгөлд үйлдвэрлэв” орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн худалдаж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар 30 гаруй гар урлал
эрхэлдэг иргэдийн бүтээл, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдаж байна.