СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 1880.5 га талбайд 41 сая мод тарьжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-30 11:18:58

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны хавар, намрын мод тарих үндэсний өдрөөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 1880.5 га талбайд 41 сая мод тарьсан байна.

 

Нийтийн хэрэгцээний газарт 8.5 га талбайд 51771 мод, тусгай хэрэгцээний газарт 0.4 га талбайд 50 мод, хязгаарлагдмал хэрэгцээний газарт 1.3 га талбайд 1117 мод тарьжээ.

 

Мөн тариалангийн талбайг хамгаалах зурвас 12.4 га талбайд 15326 мод, голын татам хамгаалах нөхөн сэргээх 37 га талбайд 44976 мод, булаг шанд хөв цөөрмийг хамгаалах 5 га талбайд 1000 мод тус тус тарьсан байна.

 

Түүнчлэн авто зам хамгаалалтын ойн зурвас байгуулах 3.6 га талбайд 2170, төмөр зам хамгаалалтын зурвас байгуулах 1 га 200 мод, ногоон дэд бүтэц өртөө зөрлөгт 2 га талбайд 130 мод тарьжээ.

 

Харин жимсний аж ахуй байгуулахад 3.5 га талбайд 2800, агро ойн аж ахуйн байгуулах 1.1 га талбайд 600 мод, доройтсон ойг нөхөн сэргээх 1792 га талбайд 4031150 мод, байгалийн сэргэн ургалтад туслах ажил 10 га талбайд 10000 мод тус тус тарьсан байна


Ташрамд, ойн мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагууд 2025 онд нийт 39 сая мод тарьжээ.