ДОРНОГОВЬ: Нийт нутгийн 37 хувьд цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-06 11:28:48

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар сансрын хиймэл дагуулын мэдээгээр Дорноговь аймгийн нийт нутгийн 37 хувьд цастай байгааг аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.


Зудын эрсдэлийн үнэлгээгээр Мандах сумын Баянхошуу, Өехий багийн ихэнх, Сэрвээн багийн хойд хэсэг, Замын-Үүд сумын ихэнх нутаг, Эрдэнэ сумын Еншөөв багийн өмнө хэсэг, Цагаан хөтөл багийн хойд хэсэг, Сайхандулаан сумын Жаргалан багийн өмнө хэсэг, Даланжаргалан сумын Элдэв, Өнгөт багийн зарим газраар их эрсдэлтэй байгаа бол бусад нутгаар дунд буюу бага эрсдэлтэй байгаа юм.


Цаг агаарын хувьд ойрын өдрүүдэд тогтуун, цас орохгүй. Салхи секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -30-32 хэм, өдөртөө -17-19 хэм хүйтэн байх нь. 

相关新闻