ТӨВ: Өсвөрийн волейболчдын аймгийн аваргаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-06 18:17:51

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн спортын VIII наадмын хүрээнд 2025 оны өсвөрийн волейболчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-6-ны өдрүүдэд боллоо.


Энэ удаагийн тэмцээнд 18 сумын 23 байгууллагын 47 багийн 366 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.


Охидын ангилалд тэргүүн байрт Ц.Хонгорзул ахлагчтай Батсүмбэр сумын “Хүй мандал” баг шалгарсан бол дэд байрт А.Шүүдэр ахлагчтай Жаргалант сумын “Жаргалант” баг, гутгаар байрыг А.Энхжин ахлагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн баг тус тус эзэлжээ.


Хөвгүүдийн ангилалд тэргүүн байрт Б.Тэмүүлэн ахлагчтай Заамар сумын “Заамар хан” баг шалгарсан бол дэд байрт Б.Хүслэн ахлагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн баг, гутгаар байрыг О.Хосбаяр ахлагчтай Баянхангай сумын “Атарчин” баг тус тус эзэлсэн байна.


Тэмцээний "Шилдэг довтлогч"-оор Батсүмбэр сумын “Хүй мандал” багийн тамирчин Ц.Хонгорзул, Заамар сумын “Заамар хан” багийн тамирчин Б.Тэмүүлэн нар шалгарсан юм.


"Шилдэг холбогч"-оор Жаргалант сумын “Жаргалант” багийн тамирчин Ө.Сарангоо, Зуунмод сумын ХЦС-ийн тамирчин Э.Хүслэн нар шалгарлаа.


Багийн нийлбэр дүнгээр спортын мастер А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн баг тамирчид тэргүүлсэн байна.


Тамирчин Б.Тэмүүлэнгээс тодруулахад, “Волейболын спортоор хичээллэснээр эрч хүч, тэсвэр тэвчээртэй болж, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Бас спортоор дамжуулан олон найз нөхөдтэй болж байна. Аймгийн аваргын тэмээн маш өрсөлдөөнтэй боллоо. Манай хөвгүүдийн баг тэргүүлсэнд маш их баяртай байна” гэв.

 

相关新闻