ХОВД: Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД![](/files/67a5778a40148.jpeg)
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвд
сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Энэ нь худалдаа эрхлэгчдийг
дэмжих, бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс өргөн сонголттой, хямд
үнээр авах боломж олгож байгаагаараа давуу талтай юм.
Тус үзэсгэлэн худалдаа хоёр үе шаттай өрнөнө.
Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан сумын
иргэн,
аж ахуйн нэгжийн
бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа бүсчилсэн байдлаар хоёрдугаар сарын 5-21-ний
өдөр
хүртэл тус борлуулалтын төвд болно. Харин
сар шинийн баярт зориулсан нэгдсэн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 24-26-ны
өдөр
Спортын төв ордонд болох
юм.
Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх
нь чухал. Энэ хүрээнд эхний ээлжид үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр
төрлийг нэмэгдүүлэх, сав баглаа, боодол, хаяг шошгыг сайжруулах,
үйлдвэрлэл эрхлэгчдийг чиглэл чиглэлээр нь сургалтад хамруулж, чадавхжуулах тал
дээр Ховд
аймгийн удирдлагууд анхаарч ажиллана.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч, үйлдвэрлэл эрхэлж
байгаа иргэд “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвөөр дамжуулан бараа
бүтээгдэхүүнээ түлхүү зах
зээлд нийлүүлдэг. Гэвч одоогоор “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвийн зай талбайн хэмжээ бага
учраас хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид үргэлж бараа бүтээгдэхүүнээ тавьж,
худалдаалж чадахгүй байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж, шинэ байртай болгох
асуудлыг судална гэж
Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр хэллээ.