ТӨВ: Энэ жил бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодол сайжирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. "Цагаан сар-2025" үзэсгэлэн худалдааг Төв аймгийн Зуунмод хотын Спортын ордонд нээлээ.
Үзэсгэлэн худалдаанд 27 сумын 40 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 290 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 70 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж байна.
Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өдрийг угтан орон нутгийнхаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт шууд хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн иргэн С.Цэдэнсодном, “Цагаан сар үзэсгэлэн худалдааг жил бүр хүлээдэг. Цагаан сараар хэрэглэх бүх зүйлсийг нэг дороос авах боломжтой, амар байдаг. Бас үнийн хувьд боломжийн учраас жижиглэн дэлгүүрээс цуглуулах шаардлагагүй, настай хүнд олон газраар явах шаардлагагүй болдог” гэв.
Зуунмод сумын Нацагдорж
5 дугаар багийн иргэн Д.Мягмарсүрэн, “Энэ жил бүтээгдэхүүнүүдийн сав баглаа
боодол сайжирсан байна. Ингэснээр хүмүүст бэлэг бэлтгэхэд хялбар болсон байна. Үнийн
хувьд боломжийн байгаа учраас худалдан авалт их хийлээ” гэсэн юм.