ТӨВ: Баянцогт сумын сургуульд “Итгэлтэй утас” суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургуульд “Хүүхдийн итгэлтэй утас”-ыг суурилуулан ашиглалтад орууллаа.
Төв аймгийн 9 байршилд хүүхдийн “Итгэлтэй утас”-ыг суурилуулснаар 2024 онд 11808 хүүхэд 23707 минутын дуудлага хийжээ.
Итгэлтэй утасны давуу тал нь найдвартай харилцаа холбоог үүсгэх хэрэглэгдэхүүн бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цахилгаан тасарсан, байгалийн гамшгийн үед ч ажиллана.
Тус утсыг Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цахилгаан холбоо хамтран суурилуулжээ.
Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургуульд жилд дунджаар 200-250 гаруй сурагч сурдаг.