Сайншанд сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн түр үнэмлэхийг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хорооноос тус сумын ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн түр үнэмлэхийг энэ сарын 24-ны өдөр гардууллаа.
Сайншанд сумын ИТХ-ын 31 мандатын төлөө МАН, АН-ын 62 нэр дэвшигч өрсөлдөхөд МАН-ын 31 нэр дэвшигч 100 хувь ялалт байгуулсан байна.
Тиймээс Сайншанд сумын Сонгуулийн хороо 10 дугаар сарын 20-ны өдөр 06 тогтоол гаргаж МАН-ын 31 нэр дэвшигчийг Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.
Тус сумын хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 15025 сонгогч бүртгүүлснээс 8240 сонгогч саналаа өгч сонгуулийн ирц 54.8 хувьтай өндөрлөсөн байна.
Х.Эрдэнэбулган