ДАРХАН-УУЛ: Хонгор сумын малчдад 3000 боодол өвс олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-02-19 14:49:56

Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал зудархуу гэж үнэлэгдсэн. Иймд өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой комисс хуралдаж малчдад өвс, тэжээл олгох асуудлыг хэлэлцэн 5000 боодол өвс үнэгүй олгохоор болсон.


Тэгвэл өнөөдрөөс эхлэн малчдад өвс олгох ажил эхэлж байна. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцийн 50-70 хувийг хэрэглэжээ. Хамгийн эхэнд Хонгор сумын малчдад 3000 боодол өвсийг олгож эхэлсэн бөгөөд нийт малчдын 70 гаруй хувь нь тус суманд өвөлждөг.


Харин Шарын гол, Орхон, Дархан суманд 2000 боодол өвсийг тараах юм.

Шарын гол сумын гурван багт 150 гаруй малчин өрх өвөлжиж байна. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын нөөц санд 40 тонн өвс, 24 тонн тэжээлийн нөөц бэлтгэсэн. Одоогоор өвөлжилт хүндрээгүй хэвийн байна гэж сумын засаг дарга М.Мөнхбаяр мэдээлэв.



相关新闻