Сангийн яам 10  тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаас нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-25 16:45:50

Сангийн яам өнөөдөр 100 мянган ширхэг буюу 10  тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг зах зээлд  нийлүүллээ.

Тодруулбал "БиДиСек ҮЦК" ХК, "Голомт Секьюритис ҮЦК" ХХК,  "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК, "Новел Инвестмент ҮЦК" ХХК зэрэг 6 компани 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай 50 мянган ширхэг ЗГҮЦ худалдан авчээ. Харин 9 долоо хоног буюу 9 сарын хугацаатай 50 мянган ЗГҮЦ-ыг 4 компани худалдан авсан бөгөөд "БиДиСек ҮЦК" ХК  хамгийн олон ЗГҮЦ авч арилжааг тэргүүлжээ.

Дашрамд дурдахад ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай жилийн 16.897 хувийн хүүтэй, 84,936 ширхэг буюу 8.5 тэрбум, 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 16.990 хувийн хүүтэй үнэт цаасанд 63,149 ширхэг буюу 6.3 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга  ирсэн байна.

 Б.Заяа

相关新闻