“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгийн хоёр дахь хэсгийг хувьцаа эзэмшигчдэд олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-02-26 12:32:00

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгийнхаа хоёр дахь хэсгийг хувьцаа эзэмшигчдэд олгож эхэллээ. 


Тус компани өнгөрсөн онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн аж. 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэрийг компанийн ТУЗ гаргасан. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сард 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 121,500 төгрөг тараасан юм.


1072 хувьцаатай иргэн бүрд өнөөдөр татварын дараах дүнгээр 100,006 төгрөгийн ногдол ашиг олгож буй. Гурав дахь удаагийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард олгох төлөвтэй байна.


相关新闻