ЗАВХАН: Нийт нутгаар цасан болон шороон шуургатай үзэгдэх орчин хязгаарлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-10 14:09:23

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.


Өнөөдөр салхи говь, талын нутгаар секундэд 10-15 метр, түр зуур зарим газраар секундэд 24 метр давж ширүүснэ.


Аймгийн бүх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.


Мөн Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.


Тиймээс цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах. Жолооч тээвэрчид хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй. Дулаан хувцастай, баталгаат зам, гүүрээр зорчихИргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

相关新闻