АРХАНГАЙ: Монголын хамгийн өндөр хүн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-10 15:18:41

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн музейн Алдрын танхимд Архангай аймгаас төрөн гарсан улс төр, спорт урлаг, бичгийн мэргэдийн түүхийг, тэдний эдэлж хэрэглэж байсан зүйлсийн хамт дэлгэсэн байдаг.


Монголын хамгийн өндөр хүн болох Шаравжамцын хөргийг уг музейд байрлуулжээ.


Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Шаравжамц нь Монголын хамгийн өндөр хүн бөгөөд тэрбээр 2.75 см өндөр байв.


Шаравжамц 25 насандаа авто машины ослоор амиа алдсан бөгөөд түүний араг ясыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Морфологийн тэнхимийн музейд байршуулсан. Түүний баруун хөлийн дунд чөмөг нь алга болсныг тэмээний чөмгөөр орлуулжээ.


Энэ хүнийг "Их Монгол" хэмээх Хасын Шаравжамц аваргатай эндүүрэх тохиолдол их бий. Хоорондоо 50-иад насны зөрүүтэй амьдаа нар 1950-иад онд зэрэг шахуу нас баржээ.


Шаравжамц багадаа жирийн хүүхдүүдийн адил байсан ч өнчин тархины гэмтлээс болж, өсвөр насандаа огцом өсжээ.

1946-1947 онд цэрэгт татагдаад ирэхэд нь Ж.Лхагвасүрэн жанжин түүнийг өөрийн туслах болгожээ. Цэрэг татлагад аймгийн төв рүү явахад түүнийг даах морь олдохгүй алхаж явсан гэдэг. Доорх гэрэл зургийг энгийн ард Шаравжамц, Ж.Лхагвасүрэн генералтай 1951 оны улсын наадмаар уулзах үед авчээ.


Шаравжамц өвчний улмаас хоёр жилийн дараа цэргээс халагдаад нутаг буцаж яваад осолд орж нас барсан гэдэг.


Олноо өндөр хэмээн танигдсан н.Гонгор нь түүний дараагаар орох өндөр хүн бөгөөд түүний өндөр 2.64 см байжээ.

相关新闻