Орхон, Булган аймгийн дундах олон асуудалд цэг тавих боломж нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-27 10:38:40
oyuka_hu@yahoo.com

Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд Орхон-Булган аймаг дөрвөн жил тутам хамтран ажиллах гэрээ байгууллаа. 2016-2020 оны гэрээний хүрээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Гамшиг осол болон гал түймэртэй тэмцэх зэрэг 15  чиглэлээр 58 ажил хэрэгжүүлэхээр  хамтран ажиллахаар боллоо.

Гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд жил тутам гэрээний биелэлтээ дүгнэж ажиллана. Гэрээ байгуулах ёслолын үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Орхон, Булган аймгийн дунд олон асуудал үүсч байсныг энэ гэрээгээр цэг тавьлаа. Бид гэрээг хоёр аймгийн эрх ашигт нийцсэн, иргэддээ ээлтэй байх зарчмыг баримталж үзэглэлээ. Манай хоёр аймаг бүх түвшинд ойлголцлоо” гэсэн юм. 

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг хэлэхдээ, “Манай хоёр аймгийн дунд тулгамдаж буй олон  асуудлыг шийдвэрлэхэд энэхүү гэрээ чиглэнэ. Уг гэрээ нь гарын үсэг зурсан цагаас хэрэгжиж эхлэх тул Булган, Орхон аймгийн төр захиргааны байгууллагууд сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо.  

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻