Хоёр хэсэгт дахин санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-27 10:46:48

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 568 дугаар хэсэг, Даланжаргалан сумын 532 дугаар хэсэгт нэр дэвшигчдийн санал тэнцсэн учир дахин санал хураалт энэ сарын 29-нд явагдана. 

Дээрх хоёр суманд дахин санал хураах ажлыг харьяа сонгуулийн хороо 29-ний өдрийн 07.00 цагаас үдшийн 22 цаг хүртэл зохион байгуулах юм.

Аравдугаар сарын 19-нд болсон сумын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн үеэр Хатанбулаг сумын 568 дугаар хэсэг Эргэл багт МАН-аас нэр дэвшигч Н.Энхцэцэг, АН-аас нэр дэвшигч Д.Цээпил нар 59 хүний саналаар, Даланжаргалан сумын 532 дугаар хэсэг Цомог багт  АН-аас нэр дэвшсэн Г.Мягмардорж, А.Батмөнх нар 150 хүний санал авч тус тус тэнцсэн байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻