ДОРНОГОВЬ: Багш, сурагч солилцооны хөтөлбөрийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-02 16:25:55

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийн дагуу Шизүока мужийн шилдэг 20 сурагч, таван багш, мэргэжилтэн Дорноговь аймагт наймдугаар сарын 4-9-нд зочилжээ.


Монгол Улсын Дорноговь аймаг Япон Улсын Шизүока муж хоорондын хамтын ажиллагаа 14 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.


Арлын орны хүүхдүүд говь нутагт ирээд Монголын түүх, соёлын өв уламжлалтай танилцаж, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн зусланд зочилж боловсрол, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцжээ. Өнгөрсөн хугацаанд “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 14 дэх жилдээ хэрэгжүүлэн нийт 560 гаруй сурагчийг хамруулсан байна.



Ташрамд, аймаг, муж хооронд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлж иржээ. Үүний нэг жишээ нь Сайншанд хотын цэвэрлэх байгууламжийг хариуцан ажиллаж буй “Чандмань-Илч” ХХК-ийн ажилтнуудад усны хэрэглээний орчин сайжруулах ажлын хүрээнд усны үйл явцыг шинжилгээний дүнгээр шалгах аргачлалыг зааж тодорхой сургалт явуулж байсан ажээ.

相关新闻