Нэг санаачилга, нэг ажил аян зохион байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-27 11:11:51

Дорноговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёл, урлагийн газартай хамтран “Нэг санаачилга-нэг ажил” аяныг аравдугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Дээрх аян нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын баталсан “Нэг санаачилга-нэг ажил” үндэсний аяныг зохион байгуулах удирдамжийн хүрээнд орон нутагт хэрэгжих аж.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн бүх төрлийн хүчирхийллийг зогсоох дэлхийн нийтийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй дээрх арга хэмжээнд тус аймгийн ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны сурагчид өргөнөөр оролцоно.

Аяны хүрээнд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд хүчирхийллийн хор уршиг, хүмүүжлийн эерэг ажил зохион байгуулах,  орон нутгийн ерөнхий боловсролын сургууль бүр нэг шинэ санал, нэг санаачилга гарган ажиллах зэрэг цөөнгүй ажлыг зохион байгуулах аж.

Сургууль бүр аяны хүрээнд зохион байгуулсан ажлынхаа тайланг бэлтгэж арван нэгдүгээр сарын 15-ны дотор аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэст хүргэх юм.

Х.Эрдэнэбулган  

相关新闻