БАЯН-ӨЛГИЙ: Нийтийн цэвэрлэгээнд Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн манлайлан оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-20 09:03:28

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өлгий сумын Засаг дарга Х.Болатбек Наурыз баярыг угтаж 3 дугаар сарын 19-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийх захирамж гаргасны дагуу өнөөдөр Өлгий сумын хэмжээнд төрийн байгууллагын албан хаагчид гудамж талбай, байгууллагынхаа эргэн тойрны 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэлээ.


Захирамжийн дагуу иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын алба хаагчид Өлгий хотоос гарах 6 чиглэлийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээ хийж, мөн нийтийн эзэмшлийн талбайд болон авто машин, явган хүний зам дагуух, хотын захын хог хаягдлыг цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт өөрсдийн болон түрээсийн машинаар хүргэж асгалаа.


Уг ажилд Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллага оролцож байгаа бөөгөөд дэд хурандаа З.Азатын удирдлагатай аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, байгууллагынхаа хашаа, гаднах талбайг цэвэрлэхийн сацуу нийгмийн хариуцлагын хүрээнд Өлгий-Цагааннуур чиглэлийн 10 км газарт 5 жилийн хугацаанд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж идэвхтэй оролцлоо.

相关新闻