ХӨВСГӨЛ: Хамтарсан багийг чадавхжуулах сургалтад 273 гишүүн хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-25 14:19:55

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн хэрэгцээ шаардлага, дуу хоолой, санал бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхэд залуучуудын асуудлын талаарх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Хамтарсан багийг чадавхжуулах сургалт эхэллээ.


Тус  аймагт  42182 өрхөд 136885 хүн ам амьдарч байна.


Нийт өрхийн 12420 буюу 31.2 хувь нь Мөрөн суманд, 27.762 буюу 68.7  хувь нь 23 сум, 1 тосгонд амьдарч байна.


Аймгийн хэмжээнд 38 хамтарсан баг 295 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж, урьдчилан сэргийлэх ажилд жилд дунджаар 30 мянга гаруй насанд хүрэгч, 8000 гаруй гэр бүлийг хамруулж байна.


Цаашид хамтарсан багийн үйлчилгээ, үйл ажиллагааг тогтмолжуулж, мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээг үр дүнтэй үзүүлж, кейс шийдвэрлэлтийн хувь, үйлчилгээний үр дүн, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжиж, урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж ажиллах шаардлагатай байна.


Иймээс анхдагч нэгжид ажиллаж буй иргэдийг мэргэжлийн удирдлага арга зүйгээр ханган зөвлөн тусалж, хамтын ажиллагааг өргөжүүлснээр мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлж, ажлын үр дүнг нэмэгдүүлэхээр энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд Гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр хэллээ.


Хамтарсан багийн сургалтаар Хүүхдийн эрхэд суурилсан хандлага, мэдээлэл, хүүхэд хамгааллын бодлого, түүний хэрэгжилтийн арга зүй, сургуулийн хүүхэд хамгааллын багийн уялдаа холбоо, хамтарсан багийн ажлын арга зүй зэрэг сэдвээр Монгол Улсын Гавьяат багш, доктор, дэд профессор Х.Баавгай мэдээлэл өгч байна.


Хамтарсан багийг чадавхжуулах сургалтад 38 багийн 273 гишүүн хамрагдаж байна.

 



 

相关新闻