ААШТ-ээс эрэгтэйчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-30 11:08:29

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн ААШТ-ий гурав дахь өдрийн барилдаанд манай эрэгтэйчүүдээс таван бөх дэвжээнд гарч нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.


ОУХМ О.Сүлдхүү 79 кг-д зодоглож хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг буулгаж авсан юм. Барилдааны үндсэн цаг 4:4 тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлт илүү байлаа. Ингэснээр О.Сүлдхүү тивийн аваргаас хоёр дахь медалиа авч байна. Тэрбээр 2023 онд Казахстанд болсон Азийн АШТ-ээс мөн хүрэл медаль хүртэж байсан билээ. 


Тэгвэл ОУХМ Ц.Цогбадрах 65 кг-ын финалд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, 2024 оны Бүх Японы аварга Кайсей Танабед ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Мөн ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ 57 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы залуу бөх Рин Сакамотог 5:1-ээр буулгаж авав.

Манай таван бөх өнөөдөр дэвжээнд гарах аж.




相关新闻