Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн форум Монголд боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-10 11:53:50

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын хороотой хамтран чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаа дахь удаагийн дэлхийн форумыг манай улс гурван өдөр амжилттай зохион байгууллаа.


Монголд анх удаа болсон уг форумд 30 орны 35 төлөөлөл оролцож, чөлөөт бөхийн спортын эмэгтэйчүүдийг дэмжих, ирээдүйн удирдагч, манлайлагч нарыг бэлтгэх тал дээр санал солилцож, сургалт зохион байгуулав.


Форумд Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Наталия Яригина болон Родика Ягши, протокол хариуцсан дарга Өндер Ягши, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Мухамед Авемлэ, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Кеннет Ли, ДНБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Чоплон Султанбекова болон Киргисзтаны домогт бөх Айсуулу Тыныбекова тэргүүтэй хүндэт зочид иржээ.










相关新闻