ӨНӨӨДӨР: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
9:00 цагт: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
09:00 цагт: Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих сургагч багш нарыг бэлтгэх сургалт Миллениум-д болно. Холбогдох утас: 99031900
09:30 цагт: Мансууруулах, согтуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаж буй асуудал, гарц гаргалгаа сэдэвт хурал ХЗДХЯ-д болно. Холбогдох утас: 96121060
10:00 цагт: "Мөрдөн шалгах ажиллагаанд мендезийн зарчмыг нутагшуулах нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг СБД-ийн Цагдаагийн газарт болно. Холбогдох утас: 91119838
10:00 цагт: Нийгмийн нөлөөллийн үнэлгээний талаарх зөвлөлдөх уулзалт НҮБ-ын Хурлын танхимд болно.
14:00 цагт: "Цаасан баримтат өвийн сэргээн засварлах арга зүй" нээлттэй семинар Үндэсний номын сангийн Төв байрны Үнэт, ховор номын музейд болно.
-Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэллээ.
Орон нутагт:
-Баян-Өлгий
аймгийн Онцгой байдлын газар бүх суманд Гамшгаас хамгаалах команд штабын
сургууль хийнэ.
18:00
цагт: Баян-Өлгий аймгийн театрт Инээдмийн өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн гишүүн,
шог зохиолч М.Батайн уран бүтээлийн үдэш болно.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний
музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч
байна.