Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг баасан гарагт эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ оны II ээлжийн цэрэг татлагыг есдүгээр сарын 17, 18, 19-нд зохион байгуулна.
НЗДТГ-ын
мэдээлснээр хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил
эзэмшүүлэх юм. Тодруулбал,
барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг
мэргэжил эзэмших боломжтой.
Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах
аж.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залууст өмнөх
жилүүдэд англи хэл, жолооны сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч
олгосон нь үр дүнтэй байсан. Иймд цэргийн
алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил
эзэмшүүлнэ. Ингэхдээ ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа саналыг нь авна. Мөн цэргийн насны эрчүүдийн эрүүл мэнд ямар түвшинд
байгааг тогтоох шинжилгээ хийнэ. Баянзүрх
дүүрэгт гэхэд цэргийн насны 2000 иргэнийг эрүүл мэндийн шинжилгээнд
хамруулна” гэлээ.
Хугацаат цэргийн алба хаагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох аж. Залуус цэрэг татлагын
байранд очихдоо иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн
үнэмлэх, сургууль төгссөн бол
диплом зэрэг бичиг баримтыг авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг Баянгол дүүргийн 96, Баянзүрх дүүргийн 14, Сүхбаатар дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 83, Чингэлтэй дүүргийн 5, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль, Налайх дүүргийн “Налайх” политехник коллеж, Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль дээр зохион байгуулах юм.