“Халуун бороо” кино үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-01 15:30:03

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Милл” кино компанийн бүтээл “Халуун бороо” уран сайхны кино удахгүй үзэгчдэд хүрнэ.


Уг киног Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. “Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрд  Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМС буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.


Тус кино компани өмнө нь “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Микроны босс”, “Приусын босс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн юм.


相关新闻