“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагналын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-09 10:07:27

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын 17 дугаар кино наадмын Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди” шагнал гардуулах ёслол өчигдөр болж, шилдгүүдийг тодрууллаа.


Аравдугаар сарын 8-15-нд болж буй энэхүү кино наадам нь Монголын кино урлагийн салбарын хөгжилд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. 


“Хангарди” шагналын эздийг танилцуулбал:


Уран сайхны кино төрөлд:

Шилдэг эмэгтэй гол дүр-О.Дөлгөөн “Гурав дахь цохилт” МУСК

Шилдэг эрэгтэй гол дүр-Т.Нямдорж “Гурав дахь цохилт” МУСК

Шилдэг зураач -Н.Болор-Эрдэнэ “Татар” МУСК

Шилдэг зураглаач-Г.Гүенбаатар “Татар” МУСК

Шилдэг зохиолч-Р.Эрхэмбүрэн, А.Баттүшиг “Гурав дахь цохилт” МУСК

Шилдэг продюсер-М.Наранбаатар, А.Өнөржаргал “В1 давхар” МУСК

Шилдэг найруулагч-Ж.Сэнгэдорж “Чимээгүй хотын жолооч” МУСК

Шилдэг уран сайхны кино- “Гурав дахь цохилт” МУСК “OI” продакшн


Баримтат кино төрөлд:

Шилдэг баримтат кино-“Шувуулахуй” найруулагч Б.Энхбаяр тус тус шилдгээр тодорч, “Хангарди” цомын эзэд боллоо.

Энэ жилийн наадмын хөтөлбөрт Кино урлагийн зөвлөлөөс 2026 оны Берлиний Олон улсын кино наадмын үеэр танилцуулах “Монгол кино төслүүд” үйл ажиллагааг зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тус үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулах ажээ.  






相关新闻