ХӨВСГӨЛ: Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-03 10:24:43

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 3 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Асаат нарийн гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн урд зүгт  өчигдөр ой, хээрийн түймэр гарсан байна.


Түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэбулган сумын иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна. 


Өнгөрсөн онд  тус аймгийн хэмжээнд 7 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна.


Хөвсгөл аймгийн ОБГ-аас иргэдийг  онцын шаардлагагүй тохиолдолд ойд зорчихгүй байх, ил задгай гал түлэхгүй, тамхины ишээ гүйцэд унтрааж байхыг анхааруулав.



相关新闻