ДОРНОГОВЬ: Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг бүрэн засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-03 15:42:10

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Одоогоос гурав хоногийн өмнө Сайншандаас Замын-Үүд чиглэлийн 220 км-ийн урттай 110 кВ-ын агаарын шугамын тулгуур борооны усанд унаж гэмтсэнийг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Зүүн Өмнөд бүсийн мэргэжлийн баг шуурхай ажиллаж, цахилгаан хангамжийг бүрэн сэргээсэн байна.


Гэмтсэн агаарын шагамыг засварлахад аймаг, сумын Онцгой комисс, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Дорноговь АЗЗА" ТӨХК, "Чандмань элч" ОНӨ ХХК, Замын-Үүдийн дулааны станц ТӨҮГ хамтран ажилласан байна.


Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн Өмнөд бүсийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд унаж тус сум эрчим хүчээр 100 хувь тасалдаад байсан юм.

相关新闻