ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 140 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-08 15:31:45

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нэг килограмм ноолуур 140000 төгрөгийн үнэтэй байна.


Тус аймгийн малчид жилд 600-700 тонн ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг бөгөөд энэ жил ноолуурын чанар сайн байгаа гэнэ.

Хөвсгөл  аймгийн Төмөрбулаг сумын эрчим омгийн ямаа нь чанар сайтай ноолууртай учраас бусад аймгаас ноолуурын үнэ өндөр байдаг юм.


Эрчим омгийн ямаа манай орны өндөр уул, ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон сахлаг хар хүрэн өнгийн хялгастай, бараан саарал, цайвар саарал өнгийн ноолууртай.


Гэдэс хөлийн ноолуур хангалттай, хялгас ноолуураа давж ургасан байдаг бөгөөд бусад үүлдэр, омгийн ямаанаас 1,8-5,9 кг-аар илүү жинтэй бөгөөд амьдрах чадвар сайтай, урт ноолууртайгаараа онцлог юм.

 

相关新闻