ДОРНОГОВЬ: Төрийн байгууллагын 64.6 хувь нь үндэсний бичгийг албан хэрэглээнд хослуулан хэрэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хос бичгээр хөтлөн явуулж байна.
Аймгийн хэмжээнд төрийн болон төрийн өмчийн нийт 147 байгууллагаас 95 байгууллага буюу 64.6 хувь нь үндэсний бичгийг албан хэрэглээнд хослуулан хэрэглэж байгаа юм.
"Аймгийн ЗДТГ үндэсний бичгийн хөрвүүлэгч ажилтныг гэрээгээр ажиллуулж, 14 сумын ЗДТГ болон боловсролын 54 байгууллага үндэсний бичгийн хөрвүүлэгчийн ажлыг давхар хариуцуулан ажиллуулж байгаа бөгөөд төрийн албан хэрэгцээнд ихэвчлэн “Bolorsoft” ХХК-ийн kimo.mngl.net хөрвүүлгийн программыг ашиглаж байна.
Үүнээс гадна гудамж зам талбай, үл хөдлөх хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгтэд тавигдах MNS:5288:2022 ерөнхий шаардлагын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 26 агентлаг, боловсролын 54 байгууллага хаягаа 100 хувь үндэсний бичгээр хослуулан байршуулсан" хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.