АРХАНГАЙ: 19 аж ахуйн нэгж 2.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-09 17:14:24

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохоор зээлийн төслийг цахимаар авч дууссан байна.


Аймгийн хэмжээнд энэ удаагийн ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 19 аж ахуйн нэгж төслөө илгээсэн байна. Өөрөөр хэлбэл, цахим системээр илгээсэн 19 төслийн нийт санхүүжилтийн дүн 5,838,037.400 төгрөг бөгөөд үүнээс 2,905,140.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүсэж бүртгүүлжээ.


2024 онд 7 аж ахуйн нэгжийн 900.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, шинээр 35 ажлын байр бий болсон байна.

相关新闻