ХӨВСГӨЛ: Гэр бүлд зөвлөх төвөөр үйлчлүүлэгчдийн ихэнх нь өсвөр насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-10 16:02:23

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв ажиллаж байна.


Энэ оны эхний улирлын байдлаар 62 хүн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авсан байна. Үйлчлүүлж буй насанд хүрэгчдийн тулгамдаж буй асуудал нь харилцааны зөрчил, хүүхдийн хүмүүжил, хардалт, гэр бүлээс гадуурх харилцаа зонхилж байна.


Харин хүүхдүүдийн дунд аав, ээжтэйгээ ойлголцохгүй, сэтгэл түгших, айх, сэтгэл гутралд орох, үл хайхрах мэдрэмж авах зэрэг асуудал давамгайлж байна.


Зөвлөгөө үйлчилгээнд хамрагдсан нийт хүүхдийн ихэнх нь буюу 44 хувь нь 15-17 насныхан байсан бол 33 хувийг 11-15 насны, 18,5 хувийг 6-10 насны хүүхдүүд эзэлжээ.


Тус төвөөр үйлчлүүлсэн 14 хүүхэд, насанд хүрсэн 23 хүнд давтан үзлэгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.


Үйлчлүүлэгч нарын айдас түгшүүр, санаа зовох байдал анхны уулзалттай харьцуулахад багассан, асуудлаа бодитоор харж, хүлээн зөвшөөрч даван туулах чадварт суралцсан үр дүн гарсан гэдгийг сэтгэл зүйч Ж.Амарсанаа ярилаа.

 

 

        

相关新闻