СЭЛЭНГЭ: БНХАУ-ын Хармөрөн мужтай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцохоор тохиролцлоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-12 14:34:12

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын багийн хамт гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Хармөрөн мужийн удирдлага, төлөөллийг нийслэл хотноо хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтад Хармөрөн мужийн Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дэд дарга Жан Аньшүн, мужийн худалдааны танхимын дэд дарга Тань Инхү, Хөрмөрөн, мужийн худалдаа, аялал жуулчлалын танхимын дэд дарга Жин Жянь, Хөдөө аж ахуй хариуцсан дэд дарга Ван Ди нарын албаны хүмүүс оролцлоо.

 

Тус мужтай Сэлэнгэ аймаг хамтын ажиллагааны хүрээнд Дэд бүтэц, Хөдөө аж ахуй, Байгаль орчин, аялал жуулчлал, Боловсрол, Соёл урлаг, Эрүүл мэнд, Экспорт, Бизнесийн чиглэлээр цаашид хамтран ажиллаж харилцан туршлага солилцохоор тохиролцлоо.

 

Сэлэнгэ аймгийн зүгээс 17 сум 6 тосгоны халаалтын зуухыг шинэчлэх, Үнс боловсруулах үйлдвэр барих, байгальд ээлтэй бордоог тус мужаас нийлүүлж ургацын гарцыг нэмэгдүүлэх, бизнесийн төлөөллүүдийг аймагтаа урьж худалдааны туршлага солилцох.

 

Мөн эрүүл мэндийн салбарын ажилчдыг тус мужид чадавхжуулах, гадаад хэлний багш нарыг мэргэшүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туршлага судлах мөн хоёр орны соёл урлагийн тоглолтын харилцан зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах санал тавилаа. 


Хармөрөн мужийн удирдлагуудын зүгээс бүх талаар хамтран ажиллаж, дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийллээ.