СҮХБААТАР: Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж байна
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг өнөөдөр Сүхбаатар аймагт тэмдэглэж байна.
“Хүүхэд - Хайр – Ирээдүй” уриан дор тэмдэглэж буй тус баярын үйл ажиллагаа Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх болон хүндэтгэлийн шугаман жагсаалаар эхэллээ.
Баярт Сүхбаатар аймгийн анхны пеонер Б.Махгалаас эхлээд Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг мөн Сүхбаатар аймгийн бүх сумаас үе үеийн пеонерын удирдагчид, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан болон одоо
ажиллаж байгаа гурван үеийн ажилтан албан хаагчид, хүүхэд багачуудын төлөөлөл гээд 800 орчим төлөөлөгч оролцож байна.
Түүхт ойн үйл ажиллагаа баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зэргээр үргэлжилнэ.
Монгол
Улс 1925 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэрт зохиолч, нийтлэлч Д.Нацагдоржийн удирдлага дор залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” хэмээх хөдөлгөөнийг анхлан байгуулжээ.
Энэхүү байгууллага нь хүүхэд багачуудыг эх оронч үзэл, хөдөлмөрч зан чанар, хүмүүнлэг хандлагад сургах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд улмаар Монголын хүүхдийн байгууллагын суурийг тавьсан түүхтэй.























