ОРХОН: Нүд, шүд, зүрхний урьдчилан сэргийлэх үзлэгт 2567 хүүхдийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-15 10:35:22

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг орон нутагт зохион байгуулах шийдвэр гарсан.


Эдгээр шийдвэртэй холбогдуулан Эрүүл мэндийн газраас орон нутагт үзлэгийг зохион байгуулж, хамтарч ажиллах сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон шүдний эмнэлгүүдтэй гурвалсан гэрээ байгууллаа. Мөн цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.


Орхон аймгийн хэмжээнд 24 сургуулийн 2576 хүүхдэд нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулахаар боллоо.


Эхний ээлжид сургуулийн анги танхимд нь эрүүл мэндийн төвөөс эмч нар очин зүрхний цахилгаан бичлэг хийх, нүдний эмгэг тодорхойлох бөгөөд эмгэг өөрчлөлт байвал хоёр дахь шатны үзлэгт хамруулах юм. 


Харин шүдний үзлэгийг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 11 шүдний эмнэлгээр дамжуулан 6 настнуудад өнгөр тодорхойлох, фтор түрхэх ,эмчлэх зэргээр урьдчилан сэргийлэх үзлэгийг өнөөдрөөс хийж эхэллээ.

 

相关新闻