ОРХОН: Хавдрын оношилгоо эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төвийг ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны долоодугаар сарын 31/МОНЦАМЭ/. Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд байгуулж буй Хавдрын оношилгоо эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төвийн засварын явц 90 хувьтай үргэлжилж байна. Ирэх сарын 15-наас үйл ажиллагааг жигдрүүлэхээр төлөвлөжээ.
Орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ дотоод зохион байгуулалт хийснээр засварын ажил зургаадугаар сарын 15-нд эхэлсэн юм. Энэ төвийг байгуулснаар хавдар судлалын төрөлжсөн мэргэжлийн оношилгоо, эд, эсийн шинжилгээнээс эхлээд нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэлзүйн болон хоол зүйн зөвлөгөө зэрэг 12 төрлийн хавдрын тусламж үйлчилгээг үзүүлнэ гэв.