ОРХОН: Үерийн суваг байгуулах ажилд шинэ технологи нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-03 12:29:12

Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Усны барилга байгууламжийг барих ажилд хоёр төрлийн шинэ технологийг улсын хэмжээнд анх удаа нэвтрүүллээ. Тодруулбал, Европын Сэргээн босголтын банкны санхүүжилтээр 12,8 км урт үерийн суваг байгуулах ажлын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын төрийн өмчийн “Хунан Индастриал Экүйпмэнт Инсталэйшн” компани гүйцэтгэж байгаа юм. Гүйцэтгэгч компани олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацааг хөнгөвчилсөн трапец суваг цутгалтын машин,  GPS төхөөрөмж суурилуулсан экскаватор ашиглах шинэ технологийг нэвтрүүлж, бүтээн байгуулалтад ашиглаж эхэлжээ. 


Яргуйт, Баян-Овоо, Шанд, Их залуу, Уртын гол, Булаг, Цагаанчулуут, Баянбулаг, Оюут багт хийгдэх үерийн сувгийн нэлээд хэсгийг трапец хийцлэлтэй суваг эзэлж байгаа. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үерийн эрсдэлийг бууруулах төслийн бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байна.



相关新闻