"Active Doctor" клубын хүүхдүүдийн хүсэлтийг хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-31 19:24:32

Сэлэнгэ аймгийн Залуу эмч нарын холбооноос Сүхбаатар сумын "Миний Монгол" ТВ-тэй хамтран Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р 12 жилийн сургуулийн "Active Doctor" клубын эмч болох хүсэлтэй сурагчдын хүсэлтийг биелүүлжээ.

Тэд "Надад асуулт байна?" talk show нэвтрүүлэг зохион байгуулж, хүүхдүүдийг урьж оролцуулсан байна. Залуу эмч нар энэ үеэр мэргэжлийнхээ жаргал, зовлон, онцлогынхоо талаар "Active Doctor" клубын эмч болох хүсэлтэй сурагчдын сонирхсон асуултад хариулт өгчээ. Ирээдүйн эмч нар, одоогийн залуу эмч нарын хоорондын гал халуун яриа их л сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй болсонд "Active Doctor" клубын хүүхдүүд талархалтай байгаа аж.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻