ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн хороог байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-14 16:56:50

Дархан, 2025  оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ сарын 11 буюу өнгөрсөн баасан гарагт аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан болж өндөрлөсөн. Уг хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 23 дугаар тогтоолоор байгуулсан аймгийн Сонгуулийн хороог татан буулгаж, 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгууллаа.


Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн хороог ЗДТГ-ын дарга, Захирагчийн ажлын албаны дарга, Хууль эрхзүйн хэлтсийн дарга тэргүүтэй есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.


Төлөөлөгчид аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хандаж аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, заавар, журам, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг хүслээ.

Аймгийн ИТХ-ын хурлын нөхөн сонгууль зургаадугаар сард болно.

 

相关新闻