Анги хүрэлцээгүйн улмаас биеийн тамирын заалны хувцас өлгөх өрөөнд хичээллэж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт өвлийн бэлтгэл ажил зуны сүүлчээр бүрэн хангагдсан мэтээр мэдээлэгдэж байснаа дутуу дулимаг зүйлүүд байсан нь тогтоогдоод эхлэв.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауржан, аймгийн Засаг даргын орлогч дарга А.Камелият нар Буянт, Алтай сумуудар явж тэдгээр сумдынхны ахуй амьдралтай танилцахдаа Буянт сумын бүрэн дунд сургуулийн нэг бүлгийнхэн анги тэнхим хүрэлцээгүйн улмаас биеийн тамирын заалны хувцас өлгөх өрөөнд хичээллэж байсныг олж харсны дээр хөвгүүдийн дотуур байрны цонх хаалганд дулаалга дутуу хийгдсэнийг гүйцээх даалгавар өгсөн байна.
Сургуулийг эмчтэй болгох, хичээлийн байрны дээврийг янзлах шаардлагатай байна. Харин хүүхдийн цэцэрлэгийг нь Дэлхийн Зөн байгууллага бүрэн тохижуулаад өгсөн байна. Алтай сумын соёлын төв түлээ түлшний гачигдалтай, хүүхдийн цэцэрлэг дулаалгаа бүрэн хийх хэрэгтэйн дээр ангийнх нь тоог санхүүжүүлэх боломж олдвол нэмэгдүүлж болохоор байна. Цас орж, хатуу хахир өвөл эртхэн эхэлснээр малчид тэвдэнгүү байдалтай. Харин багш нарын цөөнгүй хэсэг нь худалдаа наймаа хийж яваад оддог тухай мэдээллийг сонсоод хурлын дарга: «Ажилгүй залуу багш нар олон. Худалдаа наймаа эрхэлдэг багш нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж болно» гэсэн хариу өгөв.
Ш.Айзаря