Газрын татвар багагүй орлого олдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-01 01:02:01

Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, хот, барилгын газар уржигдраас ажлаа эмхлэх сарын аян зохион байгуулж эхэллээ.

Тус аймагт газрыг хууль тогтоомжид заасны дагуу өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар багагүй зөрчлүүд гарсан байна. Зарим айл өрх өмчлөх газаргүй байхад нөгөө хэсэг нь өрхийн гишүүн бүр хэд хэдэн газартай, дуудлагын худалдаагаар өмчлүүлэх газруудыг хуйвалдах аргаар худалдан авчихсан, газрын татвар төлдөггүй дутагдал оршсоор ирсэн байна. Бас орон сууцныхаа дэргэд хүн болгон дур мэдэн хавсруулж барьсан байгууламжууд Өлгийд цөөнгүй байдаг тул тэдгээрийг зайлуулахгүй ч гэсэн жишгэнд оруулах шаардлагатай. Иймд шинээр томилогдсон тус газрын дарга К.Болат энэ мэтийн дутагдлыг судлан тогтоох, гажуудлыг зохицуулахаас ажлаа эхлээд байна.

Хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, баригдаж байгаа барилга байгууламжнууд, тэдний материалын стандартын чанарыг ч энэхүү аяны хугацаанд шалгах юм байна. Сарын аянг ирэх сарын 24-нд дүгнэхээр боллоо.

Ш.Айзаря

相关新闻