АРХАНГАЙ: “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүнээр Д.Гэрэлтийг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-16 12:22:55

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулах хурал боллоо.


Хурлыг “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Баярцэцэг зохион байгуулж, аймаг орон нутагт салбар зөвлөл байгуулах хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцсон байна.

 

Уулзалтын үеэр “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр “Жиферм” эрчимжсэн мал, аж ахуйн захирал Д.Гэрэлтийг томиллоо.


Тус холбоо нь орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн, салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.



相关新闻