32 аж ахуйн нэгж компани нийлээд зам барих хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-01 17:31:04

НЗД С.Батболд өнөөдөр иргэдтэй ээлжит уулзалтаа хийж, санал хүсэлтийг нь сонслоо.

БГД-ийн 11-р хорооны иргэн  Р.Бямбадулам “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн анхны орон сууцны оршин суугч юм. Тэрбээр, 2013 онд "Бичил 7" орон сууцанд оржээ. Тухайн үед нийслэлийн удирдлагууд байрны халуун хүйтэн ус, дэд бүтцэд нь холбохоо амласан байна. Гэвч өнөөдрийн хүртэл халуун, хүйтэн усыг нь холбоогүй байгааг хэлээд энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийн хотын даргаас хүслээ.

Мөн “ТЭСО” корпорацийн дэд захирал Б.Алтангэрэл, "ДЦС II-оос урагш 36 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.Тухайн хэсгийн зам эвдрэл гэмтэл ихтэй. Зам засагдахыг хүлээвэл хугацаа их шаардах учраас 32 аж ахуйн нэгж компаниуд өөрсдөө нийлээд шинэ зам барих хүсэлтэй байна. Харин үүнийг татварын хөнгөлөлтөөр дэмжихийг хүсч байна" гэв.

Хотын дарга ажлын хэсэг байгуулж, дахин төлөвлөлтийн барилгын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа хэлэв. Мөн ТЭСО корпорацийн хүсэлтийг нарийвчлан судлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Ч.Ариунболд

相关新闻