Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар өнгөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна.
Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын
гудамжны нийтийн эзэмшил, явган хүний зам талбайг тохижуулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
захиалагчийн хяналтыг хийж байгаа
юм.
Дулааны
улиралд иргэдэд саад учруулахгүйгээр авто замын ажилтай уялдуулан явган замыг тохижуулах талаар нийслэлийн
Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Замын хөгжлийн газар, Хот төлөвлөлт
судалгааны институт, холбогдох хяналтын инженерүүд, дүүргийн менежерүүд,
гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл, НЗДТГ-ын хамтарсан уулзалтыг зохион
байгуулжээ.