Хөдөлмөрийн болон Халамжийн хэлтсийг нэгтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-02 17:06:58

Баян-Өлгий аймагт өнгөрсөн Засгийн газрын үед нийгмийн халамж, хөдөлмөрийн гэсэн хоёр хэлтэс ажиллаж байсныг нэгтгэн бүтцийн өөрчлөлт хийв.

-Ингэснээр давхар хорин орон тоо цомхотхогдон тавь орчим хүнтэй ажиллаж эхэллээ. «Хүүхдийн мөнгө олгогдохгүй болсон, ахмадуудын тэтгэвэр тэтгэмж хасагдана» гэж сонгуулийн сурталчилгааны үеэр гарч ирсэн цуурхал өдий болтол намдаагүй байна. Гэвч бүх хүүхдэд мөнгө нь олгогдоно. Ингэхдээ 60 хувьд нь бэлнээр олгогдож, үлдсэн хэсгийнхэн нь банканд хуримтлагдаад 2019 онд олгоно. Ахмадууд, олон хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийн тэтгэвэр тэтгэмж буурахгүй, эдийн засаг ахихад харин ч нэмэгдэнэ. Эмзэг хэсгийнхэнд хүртээж ирсэн халамж үргэлжилнэ. Гэхдээ энэ талаарх судалгаа төрийн халамжийг жинхэнэ эздэд нь хүргэх зорилгоор дахин явагдана гэж ойлговол зохино. Тухайлбал зурагт, хөргөгчтэйтэй айл амьжиргаа нь сайн байна гэж гаднаас нь хараад өнгөрөхийг болиулна. Орох орлогыг нь үндэслэнэ. Сум, багууд дахь амьжиргаа дэмжих зөвлөл хоёр жил тутам шинэчлэгдэн зохион байгуулагддаг журамыг баримтлан ажиллана. Асрамжийн газарт 15 хүн амьдарч байна. Байр нь маш их хуучирч мууджээ. Ирэх жил шинэ байртай болгоно гэж хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний газрын дарга Б.Съезхан ярилаа.

Ш.Айзаря

相关新闻