Ихэнх нутгаар дулаарч, хуурайших тул болзошгүй гал түймрээс сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр
баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчимоор +10-+15 градус, Их нууруудын хотгор,
Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22-+27
градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18-+23 градус, бусад нутгаар +14-+19
градус дулаан байна.
Ихэнх нутгаар өнөөдөр дулаарч,
хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас
анхааруулжээ.