Европын лигийн финалд өрсөлдөх багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-09 10:14:59

ОСЛО, 2025 оны тавдугаар сарын 9 /ТАСС/.  Өчигдөр болсон хагас шигшээгийн хариу тоглолтуудын дүнгээр Английн "Тоттенхэм",  "Манчестер Юнайтед" багууд Европын лигийн тэмцээний финалд тоглохоор шалгаран үлдлээ.  


"Тоттенхэм"-ийн хөлбөмбөгчид Норвегийн "Будё-Глимт" багийг талбайд нь 2:0 харьцаагаар ялсан бөгөөд эхний тоглолтод 3:1-ээр хожсон тул хоёр тоглолтын нийлбэрээр финалдсан байна.


Мөн "Манчестер Юнайтед" баг өөрийн талбайд Испанийн “Атлетик”-ийг 4:1-ээр хожсон ба эхний тоглолтод 3:0 харьцаагаар ялсан тул финалд шалгаран үлдлээ.  


Эрэмбээрээ Европт хоёрдугаарт тооцогдох энэхүү тэмцээний финалд "Тоттенхэм" баг дөрөв дэх удаагаа шалгарч байгаа юм. Өмнө нь 1972, 1984 онуудад лондончууд УЕФА-гийн цомыг /одоогийн Европын лиг/ хүртэж байсан бол 1974 онд финалд шалгарч байжээ. Харин “МЮ” баг 2017 онд Европын лигийн тэмцээнд түрүүлж, 2021 онд финалдаж байв.  


Европын лигийн тэмцээнд хамгийн сүүлд түрүүлсэн баг бол Италийн “Аталанта” юм.


Тус тэмцээний финалын тоглолт 5 дугаар сарын 21-нд Испанийн Бильбао хотод болно. Энэ удаагийн Европын лигийн тэмцээнд Английн баг түрүүлэх нь тодорхой тул тус улсын 6 баг дараагийн улиралд Аваргуудын лигт тоглох эрх авна.  

 

相关新闻